Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ: Эмээлтэд ажилласан гурван байцаагчийг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ оныг дуустал дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохыг түр зогсоосон байна.

Мөн Эмээлтэд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлээгүй, хяналт шалгалтаа хийгээгүй. Бусад хариуцлагатай холбоотойгоор СХД-ийн МХГ-ын удирдлагыг бүрэлдэхүүнээр нь өөрчилж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, сэлгэх, хариуцлага тооцох, хуулийн байгууллагад шалгуулах болно. Мөн Стандарт хэмжил зүйн газар, ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно" гэлээ.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Эмээлтэд үүссэн махны үйл ажиллагаатай холбоотой асуудалд МХЕГ-аас дотоод хяналт шалгалт хийсэн. Ингээд тухайн нутаг дэвсгэр, обьектод хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагч хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэж үзсэн. Тиймээс МХЕГ-аас төрийн албан тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авна. Ажлаас нь хална. Мөн холбогдох хуулийн байгууллагад нь шилжүүлнэ" гэлээ.

Н.Түвшинбаярын шүүх хурал 14.00 цаг хүртэл завсарлалаа
Н.Түвшинбаярын шүүх хурал 14.00 цаг хүртэл завсарлалаа
 
М.Идэрбат нь Хүрд ХХК-иас 3 өрөө орон сууц хахуульд авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна
М.Идэрбат нь Хүрд ХХК-иас 3 өрөө орон сууц хахуульд авсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.