Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: ТОСК үнэт цаас гаргаж, Хөгжлийн банкны өрөнд өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 9 секунд

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгч байна.

Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Төрийн өмчит компаниудын зээлийн хамгийн гол том зээлдэгч бол ТОСК байгаа. Сая танилцуулгад Засгийн газар ТОСК-ийн зээл дээр үнэт цаас гаргаад хаах гэж байна гэж ойлгох уу. ТОСК үнэт цаас гаргахаар хэн авах вэ. Иргэд лав дампуурчихсан, найдваргүй үнэт цаас авахгүй байх. Тэгэхээр улстөрийн шийдвэрээр төр л авч таарах байх. Бид өр зээлээ шахаж байдаг хоёр компанитай. "Эрдэнэс тавантолгой", "Эрдэнэт" гэсэн асуудлаа шийдүүлдэг хоёр л компанитай. Энэ хоёрыг хүчээр авахуулах юм уу. Тэгэхээр төрийн өмчит компанийн өрийг шийдэж мэт байгаа боловч төрийн өмчит компанийн ашигаар л төлүүлэх гээд байна.

Хэдэн төгрөгийн үнэт цаас гаргаж, ямар компани руу шахах гэж байна вэ.

Сангийн сайд Б.Жавхлан "Үнэт цаас гаргаад үнэт цаасны хоёр дахь зах зээл дээр арилжаалах гэж байгаа зүйл огт биш. ТОСК-ийн гурван бүлэг зээл бий. Нийт 201 тэрбум төгрөгийн зээлийн өр үүссэн. Анх арилжааны зорилгоор байшин сав бариад, эргэн зарагдана гэж тооцоолсон боловч түрээслээд өмчлүүлэх хэлбэрт шилжсэн. Засгийн газрын шийдвэрээр хийгдсэн ажил. Засгийн газар 100 хувь эрсдэлээ төсөв дээрээ авсан гэсэн үг.

ТОСК үнэт цаас гаргаад тэрийгээ Хөгжлийн банканд өгнө. Өмнө нь гарсан ЗГ-ын шийдвэрийн дагуу цаашдаа төсөв дээр ачаалал багатайгаар төлөөд явна л гэсэн үг" хэмээлээ.

Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын шударга ёсны цамц яасан урагдаж дуусдаггүй юм бэ
Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын шударга ёсны цамц яасан урагдаж дуусдаггүй юм бэ
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.