Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгч байна.
Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд "Хөтөл", "Кью эс си" компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Энэ Хөтөлийн хувьчлалыг хувьчлахгүй гэдэг шийдвэр Засгийн газраас орж ирчихээд байгаа шүү дээ. Бид хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэй, юутай ийтээгээ төрд ирэх вий дээ. Санхүүгийн тооцоолол хэрэгтэй байна. Нэг талаасаа "Сахал" Б.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз гэх хардлага байна" гэлээ.