Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ням-Очир: Сургуулиудад нийтээр амны хаалт зүүж байгаа тохиолдол байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Амны хаалттай хичээлдээ суусан, биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсон хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд БШУЯ-наас албан ёсоор мэдээлэл өглөө.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Сургууль, цэцэрлэгийн орчинд амны хаалтгүй хичээллэж болох эсэх талаар Боловсролын Ерөнхий газар Эрүүл мэндийн яам руу хандаж, зөвлөмж авсан. Зөвлөмжийн дагуу биеийн тамир, дугуйлан секцүүдийг амны хаалтгүй хичээллүүлэх албан бичгийг бүх л боловсролын байгууллагууд руу хүргүүлсэн. Одоогийн байдлаар нийтээр амны хаалт зүүж байгаа тохиолдол байхгүй. Харин томуугийн дэгдэлттэй холбоотойгоор зарим сургуулиудад байгаа" гэв.

Л.Буянтогтох: Нэг хүүхэд өвчний улмаас гэртээ нас барсан, биеийн тамирын хичээлтэй холбоогүй
Л.Буянтогтох: Нэг хүүхэд өвчний улмаас гэртээ нас барсан, биеийн тамирын хичээлтэй холбоогүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ