Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уралын их сургуулиас орон нутгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Уралын их сургуулийн багш профессорууд манай улсын хөдөө, орон нутгийн багш нарын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий онлайн сургалтыг эхлүүлжээ. Тодруулбал, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны хүсэлтээр, ОХУ-ын Ерөнхийлөгчийн төслөөр Монголын хөдөө орон нутгийн орос хэлний багш нарт зориулсан арга зүй, технологийн 40 цагийн онлайн сургалтыг явуулах аж.

Ингэхдээ тус төслийг оросын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбоотын их сургуулийн тэргүүн дэд захирал С.В.Кортов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж албан ёсоор нээсэн бөгөөд сургалтанд оролцохоор нийт 500 шахам багш бүртгүүлжээ. Сургалтыг Уралын их сургуулийн профессор багш нар удирдан явуулж байна.

Сумын заан У.Батцоож хоёр дахиа түрүүллээ
Сумын заан У.Батцоож хоёр дахиа түрүүллээ
 
СУДАЛГАА: 6-23 сартай хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс ногоо огт хэрэглэдэггүй бол 3 хүүхэд тутмын 1 нь ЧИХЭРЛЭГ УНДАА хэрэглэж байна
СУДАЛГАА: 6-23 сартай хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс ногоо огт хэрэглэдэггүй бол 3 хүүхэд тутмын 1 нь ЧИХЭРЛЭГ УНДАА хэрэглэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.