Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумын заан У.Батцоож хоёр дахиа түрүүллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 31 секунд

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, сумын заан Уламбаярын Батцоож 10 даван хоёр дахь удаагаа түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, “Хилчин” СХ, 208-р тусгай салбар, “Хан-Хэнтий аварга” дэвжээний бөх, сумын заан Дэлгэрийн Цэрэнням гурав дахиа үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын заан Э.Чойням, дунд шөвгийн тавд Архангай аймгийн Хотонт харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан Ц.Давааням, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Г.Бандибаатар нар тус тус шалгарлаа.

Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай. Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ.

Тавдугаар сарын 29-нд 12:00 цагаас цэргийн цол чимэг олгох бүх цэргийн наадам, аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаантай. Хүчний спорт хороодод ажилладаг бөхчүүд мэдүүлгээр оролцоно.

Эх сурвалж: МҮБХ

Б.Насанцэнгэл: Надаас илүү зураг минь “ЯРЬВАЛ ГОЁ“
Б.Насанцэнгэл: Надаас илүү зураг минь “ЯРЬВАЛ ГОЁ“
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.