Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын талаар ээлжит хэвлэлийн бага хурал хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д. Нарангэрэл: Ковид-19 халдвар дэлхийн 213 бүс нутаг улсад тархаж, нийт 2,252,474 хүн өвчилж, 154,459 хүн нас барж, 571,36 хүн эдгэрчээ. Өвчлөлийн тархалтын хувьд Испани, Итали, АНУ, Их Британи, Иран, Греман зэрэг улс оронд тархалт эрчимтэй байгаа хэвээрээ байна.
Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 4070 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөлийн тоо 32,000 болсон байна. Эдгээр өвчлөлийн 45 хувь нь Москва хотод бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Москва хотын дэд дарга хэлэхдээ: Одоо бидэнд хүнд үе ирээд байна. Ирэх 2-3 долоо хоногт өвчлөл дээд цэгтэй хүрнэ. Тиймээс Москва хотод 800 мянган хүний ортой нэг сарын дотор барьсан эмнэлгийг ирэх нэг дэхь өдөр ашиглалтанд оруулна гэдгээ мэдэгджээ.
Манай орны хувьд Ковид-19 халдварын талаар мэдээлэл өгөхөөр 119 гэсэн утас ажилж байгаа. Энэ 24 цагийн хугацаанд 150 дуудлага ирсэн байна.Эдгээр дуудлагаас эмнэл зүйн шинж тэмдэг, биеийн байдлын талаар их асуусан байна.
Мөн иргэд гадуур маск зүүхгүй явах, хүүхдүүд амны хаалт зүүхгүйгээр гадуур тоглож байгаа байдал их ажиглагдах болсон. Тиймээс иргэдээс анхаарлаа сулруулахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулж байна.
ЭМЯ-д 323002 гэсэн утас 24 цагаар ажиллаж байгаа. Энэхүү утсанд 17 улсын 96 монгол хүн холбогдож зөвлөгөө авсан. Ихэвчлэн хэрхэн өвчнөөс сэргийлэх талаар асуусан. Эдгээр хүмүүсээс Ирландад дөрөв , БНСУ-д хоёр, ОХУ- гурав, Шведэд- хоёр, Щвейцарит иргэн Ковид-19 халдвар авсан тул гэрээр болон хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээлэл ирсэн. Энэ хүмүүст утсаар заавар зөвлөгөө өгч байна.