Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жон Уны биеийн байдал муудсан байж болзошгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 24 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун анх удаа түүхэн чухал арга хэмжээнд оролцоогүй байна.
  • Тэрхүү арга хэмжээ нь БНАСАУ-ын үүсгэн байгуулагч Ким Ир Сений бунханд хүндэтгэл үзүүлэх юм.
  • Ким Жон Ун өмнө нь нэг ч удаа алгасаж байгаагүй үйл ажиллагаандаа оролцоогүй нь түүний эрүүл мэндтэй холбоотой байж болзошгүй аж.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун жил бүрийн 4-р сарын сарын 15-ны өдөр тохиодог түүхэн арга хэмжээнд анх удаа оролцоогүй байна. Үүний шалтгааныг Ким Жон Уны эрүүл мэндийн байдалтай холбоотой байж болзошгүй хэмээн судлаачид таамаглаж байгаа аж. 

Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр нь түүний өвөг эцэг, Умард Солонгос улсыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсэн өдөр бөгөөд Умард Солонгос даяар "Нарны өдөр" хэмээн өргөн хүрээнд тэмдэглэдэг юм. Гэвч энэ жилийн хувьд коронавирусний улмаас өргөн хүрээнд тэмдэглээгүй ч, төрийн өндөр дээд албан тушаалтнууд Ким Ир Сений бунханд очиж, хүндэтгэл үзүүлжээ. Харин уг үйл ажиллагаанд удирдагч Ким Жон Ун оролцоогүй бөгөөд албан ёсны мэдэгдэлд ч түүнийг оролцсон хэмээн дурьдаагүй байна.

Өдгөө 36 настай Ким Жон Ун ийнхүү төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа түүхэн чухал арга хэмжээнд оролцоогүй нь түүний биеийн байдал муудсан байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж байгааг Өмнөд Солонгосын тал онцолжээ.

Мягмар гарагт Умард Солонгос үүсгэн байгуулагчийнхаа ойд зориулан хэд хэдэн пуужин харваж туршсан юм. Ийм чухал туршилтыг Ким Жон Ун өөрийн биеэр удирдан зохион байгуулдаг ч энэ удаа мөн хэвлэлээр огт нэрийг нь дурдаагүй байна.

 
Дэвсгэр мэдээлэл: Ким Жон Ун хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хуралд оролцож байжээ.

Эх сурвалж: Reuters 

Ковид-19 халдварын хавьталуудыг илрүүлдэг апп бэлэн болжээ
Ковид-19 халдварын хавьталуудыг илрүүлдэг апп бэлэн болжээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.