
Ардчилсан намын удирдлагын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2022.05.19/ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын гишүүн М.Тулгат "Хууль ёсны сунгаанд ялалт байгуулсан миний бие өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж ирсэн. УДШ-д улс төрийн нам нөлөөлөх нь байдлыг хэрхэвч хийж болохгүй. Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх ямар ч үндэс байхгүй.
Монгол Улс өнөөдөр Х.Баттулга гэх нэг эрх хүүхэдтэй болчихлоо. Төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан хүн намын дарга болно гэж байгаа нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл" гэв.