Бяцхан хүү Е.Жавхлантөгс нь 2013 оны есдүгээр сард төрсөн. Төрснөөс хойш нэг сарын дараа толгойн усжилттай гэж оношлогдсон байна. Хүүг Монголд эмчлэх боломжгүй ба БНЭУ-д бүрэн эмчлүүлэх боломжтой байгаа аж. Иймд Е.Жавхлантөгс хүүгийн ар гэр хандивын аян өрнүүлж эхлээд байгаа юм. Эмчилгээний нийт зардалд 80-100 сая төгрөг шаардлагатай юм.
Ташрамд дурьдахад, Е.Жавхлантөгс хүү одоогоос хоёр жилийн өмнө дүүтэй болсон. Гэвч бага охин нь ч мөн ахтайгаа ижил оноштой төрсөн байна. Хүү, охин хоёроо эмчлүүлэхээр оролдсон боловч охин нь өвчний хүндрэлээр эндсэн байна. Иймд Е.Жавхлантөгс хүүгээ эрүүл, саруул болгохыг хичээж байгаа талаараа түүний гэр бүл хэлж байсан юм.
Элэг нэгт ахан дүүс та бүхнийг Е.Жавхлантөгс хүүд туслан хандивын гараа сунгахыг хүсэж байна.
Е.Жавхлантөгсийн аав Г.Есөн-Эрдэнэ
- Утас: 8978 7823
- Голомт банк: 5027613397