Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг бүртгэхгүй бол “3улын гол“ болно гэх нь хаашаа юм. Гэхдээ манай гишүүд гэдэс, гүзээгээ угаалгаж байна

Ангилал
Улс төр
Хэзээ
Унших
1 минут 25 секунд

АН-ын даргаар сонгогдоод буй Х.Баттулга намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д хүргүүлээд буй. Хэрэв түүнийг намын даргаар бүртгэхгүй бол АН-ын гишүүд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв.

Тодруулбал, АН-ын гишүүн Ш.Түвдэндорж "Манай намын гишүүн хоёр жил шахам доромжлуулсан тул бухимдалтай байна. УДШ хоёр талд нь шийдвэр гаргаж, дунд нь яс хаяж байдаг. Яс хаяад байгаа учир "Хорхой биед нь хүрэхээр атирдаг шиг АН-ын гишүүд бухимдаж, УДШ-д реакц үзүүлж байна. Түүнээс биш шүүхийг дарамталж, шийдвэрт нь нөлөөлөх ямар нэг ажиллагаа байхгүй.

Манай намын зарим гишүүд эрүүл мэндээ үзүүлж, гэдэс гүзээгээ угаалгаад болзошгүй арга хэмжээнд бэлдэж байна. Зулын гол болно гэж хэлэх нь ч хаашаа юм. Гэхдээ ширүүн тэмцэлд бэлдэж байна. Эрх баригчдын гар хөл болж, шүүх засаглалынхаа нэр хүндийг унагааж, өөрсдийнхөө бие бүрэлдэхүүнтэй бөөнөөрөө огцрох нөхцөл байдалд орохгүйн тулд хуулиа шударгаар мөрдөх хэрэгтэй. Дүрмийн дагуу хууль ёсны дагуу ажиллаарай гэж хүсэж байна" гэв.

“Кинг тауэр“ хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэлжээ
 
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.