Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвгарам: Ажлын байранд ХАБЭА-ыг хангаж ажиллах нь удирдлагын манлайлал, ажилтны оролцооноос ихээхэн хамаардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 42 секунд

No description available.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олноор “Милко” ХХК шалгарсан. Бид энэ талаар “Тэсо фүүдс” группийн ХАБЭА-ын бодлогын менежер Б.Пүрэвгарамтай ярилцлаа.

-Юуны өмнө боловсруулалт үйлдвэрлэлийн салбарын тэргүүний хамт олон болсонд нь баяр хүргэе. Танайх тэргүүн байранд шалгарсан туршлагаасаа хуваалцана уу?

-Баярлалаа. Манай компаний хувьд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны Боловсруулалт, үйлдвэрлэлийн салбарын шилдгээр 2019, 2021 онуудад хоёр дахь удаагаа тэргүүн байр эзэлсэн байгаа. Миний хувьд ХАБЭА-н чиглэлээр 9 дэх жилдээ ажиллаж байгаагаас боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тав дахь жилдээ энэ компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцан ХАБЭА-н бодлогын менежерээр ажиллаж байна.

-Милко компани ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцлийг хэрхэн бүрдүүлж ажилладаг вэ?

-Бидний хувьд 2019 оноос эхлэн MNS ISO 45001 2018 хөдөлмөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг менежментийн тогтолцооны стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж 2021 онд амжилттай баталгаажуулсан. Ингэснээр байгууллагынхаа үйл ажиллагаанд ХАБЭА-н эрсдэлийг зөв удирдах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар стандартыг нэвтрүүлж чадсан.

-Энэ чиглэлд ямар ямар ажлуудыг шинээр санаачлан хийсэн бэ?

-Бид компанийнхаа үйл ажиллагаанд холбогдох ХАБЭА-н хууль тогтоомжийн шаардлагуудыг тогтоож нийцлийг хангах, ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт арга хэмжээ зохион байгуулах, ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, удирдлагынхаа манлайллыг бий болгоход чиглэсэн олон ажлуудыг төлөвлөн ажилдаг. Тухайбал ажлын байрны үйл явц бүрд аюулыг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлүүдийг хянах, менежментээ тогтмол сайжруулах чиглэлд нилээд анхаарч ажилладаг. Мөн ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хэвийн бус нөхцөлтэй ажлын байрыг хэвийн болгох, ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах чигэлэлд сайжруулах төлөвлөгөөнүүдийг боловсруулж хэрэгжилтийг ханган ажилдаг юм.

-ХАБ-ын хангахын тулд ажилтан болон ажил олгогч нарын харилцан оролцоо чухал байх.

-ХАБЭА үйл ажиллагааны ажлуудаас онцлог гэх юм бол ажилтнуудын оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тухайлбал ХАБЭА-н зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, Үйлдвэрлэлийн осол судлан бүртгэх комиссийн багийг чадвахжуулах сургалт арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилтнуудтайгаа хамтран ажилладаг.

ХАБЭА гэхээр нэг л хүний хийх ажил гэж буруу ойлголтууд байдаг. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд ажилтан, албан тушаалтан бүрд тодорхой хэмжээнд өөр өөрийн хүлээх эрх, үүрэг хариуцлагыг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс тэр шаардлагуудыг хангаж ажиллах чиглэлд илүү их анхаарч ажиллах нь чухал.

Ажил олгогчийн хувьд ХАБЭА-н эрх үүрэг хариуцлагыг оновчтой тодорхойлж дотоод ХАБЭА-н дүрэм, журмууддаа тодорхой зааж өгч мөрдүүлэх хэрэгтэй

-Ер нь ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд өөрсдөө удирдлагууддаа ХАБЭА-н талаар мэдлэг мэдээллийг сайн өгч ойлгуулж ажиллах шаардлагатай байдаг. Ажил олгогч нар ХАБЭА-н талаар мэдлэг дутмагаас болж ажилтнуудын эрх зөрчигддөг тохиолдол цөөнгүй гардаг бол байгууллага ч мөн адил санхүүгийн эрсдэл хүлээх цаашлаад үйл ажиллагаа доголдох хүртэл асуудал тулгарч болно. Тиймээс ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд маань үйл ажиллагаанд тохирсон менежментийг бий болгож байгууллагад учирч болох эрсдэл боломжийн талаар ажил олгогчтойгоо тогтмол мэдээлэл солилцож хамтран ажиллах нь чухал юм.

-Танай компани хувьд нийт хичнээн ажилтантай вэ? ХАБ-ын хэдэн мэргэжилтэн байдаг вэ?

-Милко компани 350 орчим ажилтантай 4 үйлдвэртэй бөгөөд “Тэсо” группийн салбар хүнсний чиглэлийн компани. Милко компани хувьд хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хоёр ажилтантай. Ер нь манай удирдах ажилтнууд ХАБЭА-н асуудал дээр маш их манлайлал сайтай оролцдог. Үйлдвэрийн дарга , албаны дарга нар өөрсдийнхөө эрх, үүрэг хариуцлагын хүрээнд ажилтнуудаа ХАБЭА-н сургалтанд хамрагдахад шаардлагатай цагийг зохицуулж өгөх, Хамтран эрсдэлийн үнэлгээ хамтран хийх гээд ХАБЭА-н асуудал дээр маш сайн хамтран ажилладаг. Үйлдвэрийн менежерүүд маань өдөр тутмын зааварчилгын бүртгэлээ өөрсдөө хэвлээд тавьчихдаг, хяначихдаг байх жишээтэй.

- Үйлдвэрлэлийн байгууллагуудад хөдөлмөр аюулгүй байдал талаас юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Аж ахуй нэгжүүдэд ажиглагдаж байгаа нэг асуудал бол үйлдвэрийн осол гарахгүй ХАБЭА ажилтан хэрэггүй юм шиг ойлгож анхаарал суларч эхэлдэг. Ажил олгогч нар маань ХАБЭА-г зардал гэж хараад эхэлдэг. Аюулгүй байдлыг тогтмол хангаж байж, ажил олгогч маш сайн ойлгож, дэмжиж хүлээж авч байж ажилтны аюулгүй байдал хангагдана. Эрсдэлийн талаар ярихаар муу ёр гэдэг уламжлалт сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй. Эрсдэлийг тогтмол хянаж байж л урьдчилан сэргийлж чадна.

ХАБЭА-н ажилтан маш их хариуцлагатай ажил хийдэг. ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтныг 124 цагийн сургалтаар бэлтгэж байгаа нь хангалтгүй гэж миний хуьд үздэг. Ийм богино хугацаанд хангалттай мэдлэг эзэмшээд явдаг нь ховор байх. Тэгэхээр ядаж сургалтын байгууллагууд маань төгсөгч нараа цаашид сайн чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Миний хувьд боловсруулах үйлдвэрийн салбарын компаниудынхаа ХАБ-ын ажилтнуудыг хоорондоо мэдлэг, туршлага солилцъё мэдлэг мэдээллээ үнэ төлбөргүй хуваалцъя гээд клуб хүртэл байгуулсан байгаа.

Манай байгууллага ХАБЭА-ын сарын аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Сонгоинхайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын тамгийн газар, ХАБЭА-ын зөвлөлтэйгөө хамтраад туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ААН байгууллагын, хөдөлмөр аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтнууд манай байгууллага ирж ХАБ-ын хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцаж, туршлага солилцоод явсан байгаа.

Сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа хамаарал бүхий компанидаа 150 сая төгрөг шилжүүлсэн Ц.Оюунбаатарын хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ
Сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа хамаарал бүхий компанидаа 150 сая төгрөг шилжүүлсэн Ц.Оюунбаатарын хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.