
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн байна. Тодруулбал, тус газрын дарга Л.Дашдэмбэрэл болон нэр бүхий хэлтсийн дарга нарыг хамаарал бүхий аж ахуйн нэгжид мөнгө олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Тиймээс санхүүгийн баримт бичгийг хураан авч, зарим эд зүйлийг лацадсан байна. Эх сурвалжийн хэлснээр хэлнээр одоогоор түүнийг Л.Дашдэмбэрэлийг цагдан хориогүй юм байна.