Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Ажлын хэсгийн зарим гишүүдээс электрон тамхийг хориглох санал гаргасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсжээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир "Электрон тамхины хуулийн төсөл хэзээ өргөн баригдах вэ. Тэр болтол хэчнээн хүн, хүүхэд үүнд хордох вэ. Ямар нэгэн эрсдэл үүсвэл яах вэ. Сургуулиудын ойролцоо дэлгүүрт энэ электрон тамхи гээч зүйл өнгө өнгөөрөө байна. Зохицуулалт байхгүй учраас үүнийг хориглох боломжгүй байгаа байх. Ер нь хорих уу, эсвэл татвар ногдуулах уу" хэмээлээ.

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох "Энэ асуудлаар хоёрдугаар сарын 14-нд хоёр сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ажиллаж байна. Төлөвлөгөөгөө баталсан. Энэ сардаа багтаж хуулийн үзэл баримтлалаа батлуулаад хууль тогтоомжийн хуулийн дагуу ирэх зургаадугаар сард Засгийн газраар оруулна. Үүний дараа УИХ-д өргөн барина. Одоогоор зохицуулах хэлбэрээр явж байна. Ажлын хэсгийн гишүүдээс хориглох санал гарч байгаа. ДЭМБ-аас нийт 33 орон хориглох арга хэмжээ авсныг мэдээлсэн. Ажлын хэсэг гэхдээ нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа" гэлээ.

Г.Ёндон: Байгалийн баялагийг аривжуулж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг Хөгжлийн сантай БОЛНО
Г.Ёндон: Байгалийн баялагийг аривжуулж, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг Хөгжлийн сантай БОЛНО
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.