Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Надад алдаж явсан үе бий, Гэхдээ “Пулемёт, онгоц, шалдан“ бол ХЭТРҮҮЛЭГ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг "Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалсан. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж пулемётоор амьтан хядсан" хэмээн жиргэсэн. Тэгвэл уг асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу тайлбар өглөө.

Тэрбээр "Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. "Пулемёт, онгоц, шалдан.." бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье" хэмээжээ.

Энэ сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгоно
Энэ сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгоно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.