Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Есөн-Эрдэнэ: Хүнсний ногооны тариалалтыг дэмжих үүднээс 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болсон байна. Энэ хүрээнд хүнсний ногоо тариалагчдыг бүртгэлжүүлэх, гарал үүслийн бичгийг цахимаар олгох ажлыг зохион байгуулж байгаа аж.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ “Хаврын тариалалтын ажлын бэлтгэл ажил хангагдаад тариалалт эхэлсэн. Төмс, хүнсний ногооны хувьд энэ сарын 1-нээс, үр тариаг 3-ний өдрөөс эхлэн тариалж байна. Одоогоор улсын хэмжээнд 25 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Хүсний ногоог 600 га, төмсийг 300 орчим га талбайд тариалсан гэдэг мэдээ ирсэн.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үр тариаг энэ сарын 25-ны дотор тариалж дуусахаар төлөвлөсөн. Харин төмс, хүнсний ногоог ирэх сарын 10-ны өдөр гэхэд дуусгах байна. Энэ жилийн хувьд үрийн хангамж дутагдалтай байна. Хөдөө аж ахуйн дэмжих сангаас энэ асуудалд анхаарч урьдчилгаа төлбөргүйгээр үр олгох ажлыг зохицуулсан.

Энэ жилийн хувьд төмс, хүнсний ногооны тариалалтыг өнгөрсөн оноос 250 га талбайгаар нэмэгдүүлэх төлөвлөгөө бий. Энэ хүрээнд аймгуудад газар олгох ажлыг зохион байгуулсан. Мөн Хөдөө аж ахуйн дэмжих сан болон яамны зүгээс хүлэмжийн хүнсний ногооны тариалалтад анхаарч ажиллах үүднээс навчит ногооны үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон.

Мөн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлсөн, сургалтуудыг зохион байгуулсан гээд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгохоор болсон. Энэ хүрээнд хүнсний ногоо тариалагчдыг бүртгэлжүүлэх, гарал үүслийн бичгийг цахимаар олгох ажлыг зохион байгуулж байна” гэлээ.

Б.Лхагвасүрэн: Бэлэн болсон банкнууд IPO хийж болно
Б.Лхагвасүрэн: Бэлэн болсон банкнууд IPO хийж болно
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.