Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Бидний хамгийн гол зорилго бол НДС, ЭМДС-гийн алдагдлыг арилгах. Улмаар тус мөнгийг зориулалтын дагуу зарцуулах асуудал байна. Капитал банкны мөнгийг гялс эргэн төвлөрүүлж, төлүүлэх ёстой. Гэтэл ЭМДЕГ өөрсдийнхөө ажилчдад зарж борлуулсан байна. Даатгал төлөгчдийн мөнгөөр ажилчдынхаа орон сууцны асуудлыг төлж болох уу. Бэлэн мөнгөөр, сан руу мөнгө нь шууд орох байдлаар зарж борлуулах гэж үзсэн үү" хэмээлээ.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Капитал банкны хоёр орон сууцны 195 сая төгрөг дансанд орсон. Мөн хүсэлт гаргасан 5 иргэний ипотекийн зээлийн шийдвэр нь гарсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь иргэний нэр дээрээ гармагц 980 сая төгрөгийн санхүүжилт орно. Бусад иргэдийн хувьд банканд хүсэлтээ өгсөн.
Чингисхаан банканд 30 тэрбум төгрөг бий. Хоёр шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан. Чингисхаан банкны удирдлагууд дээд шүүхэд хандсан" гэлээ.