Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

546 шүүгчийн амь насыг 446 сая төгрөгөөр даатгуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Шүүгч нар жил бүр төсвийн 500 мянган төгрөгөөр амь насаа даатгуулдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ талаар ШЕЗ-өөс тодруулахад "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд, Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа,

47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна гэж заасан байдаг. Энэ дагуу 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж хийдэг. Нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна. Тодруулбал, нэг шүүгчийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан" хэмээлээ.

Сануулахад, Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй даатгуулдаг аж.

Д.Дэмбэрэл: ААН-үүд дампуурч, нийгмийн даатгал төлж чадахаа болилоо
Д.Дэмбэрэл: ААН-үүд дампуурч, нийгмийн даатгал төлж чадахаа болилоо
 
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
ҮСХ: Монголчууд хоногт 12 цагийг унтаж, хооллоход, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.