
Сүүлийн хоёр жил ковидын улмаас Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлээгүй. Тэгвэл энэ жилийн наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ баяр наадмын Ерөнхий найруулагчаар "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир, УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар нарын нэрс яригдаж байгаа талаарх мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатараас тодруулахад "Наадмын найруулагчаар ажиллахаар албан ёсоор баталгаажсан зүйл байхгүй. Энэ тал дээр гарсан тушаал шийдвэр ч байхгүй" гэв.
Харин Б.Тамираас тодруулах гэсэн боловч тэрбээр гадаадад яваа аж.