БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сук Ёл өнөөдөр тангаргаа өргөлөө. Тэрбээр "Улс орноо либерал ардчилал, зах зээлийн эдийн засгийн суурин дээр сэргээн босгоно" хэмээн амлаж, Хойд Солонгосын эдийн засгийг "зоригтой төлөвлөгөө"-өөр сэргээхийг санал болгов
Мөн тэрбээр цар тахал, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх өөрчлөлтөөс эхлээд Өмнөд Солонгост урьд өмнө байгаагүй бага өсөлт, ажилгүйдэл нэмэгдэж байгаа зэрэг улс орон болон дэлхий дахинд тулгарч буй янз бүрийн сорилтуудыг дурджээ.
Ёслолын ажиллагаанд 41,000 орчим хүн цугларсан бөгөөд тэрбээр "Энэ агуу үндэстнийг сэргээн босгох эрхэм үүргээ ухамсарлаж байгаа" гэв.