Энэ жил Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод буй. Сүүлийн хоёр жил ковидын улмаас баяр наадмыг зохион байгуулж чадаагүй. Тодруулбал, 2020 онд баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж, үндэсний бөхийн барилдааныг "13-р зуун" цогцолбороос шууд дамжуулж байсан. Харин 2021 онд буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм.
Тэгвэл энэ жилийн наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ баяр наадмын Ерөнхий найруулагчаар "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамирыг ажиллуулахаар ярилцаж байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ найруулагчийг эцсийн байдлаар сонгож чадаагүй байна. Мөн УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатарт ч санал тавьсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар Б.Тамираас өөрөөс нь тодруулах гэсэн боловч гадаадад байгаа аж.