АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд гэнэтийн айлчлал хийж Украины тэргүүн хатагтай Олена Зеленскатай уулзлаа.
Хоёрдугаар сарын 24-нд Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш тэргүүн хатагтай Олена Зеленска анх удаа олны өмнө гарч ирсэн нь энэ юм.
Хатагтай Байден "АНУ-ын ард түмэн Украины ард түмэнтэй хамт байгаа гэдгээ харуулахыг хүсч байна" гэжээ.
Харин хатагтай Зеленскагийн зүгээс Украиныг дайн байлдаантай байхад нь айлчилсанд талархал илэрхийлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ. Жилл Байден, Олена Зеленска нарын уулзалт нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн түр хоргодох байр болгон ашиглаж байгаа сургуульд болсон байна. Хоёр улсын тэргүүн хатагтай нар тус сургуульд суралцаж байгаа зарим хүүхдүүдийн хамт цаасан баавгайг хийж, хүүхдүүдэд бэлэг тараажээ.
Эх сурвалж: BBC