БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон "Squid game" киноны жүжигчин Анупам Трипапти нар Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр иржээ. Төслийн санаачлагч болон уригдан ирсэн уран бүтээлчид өнөөдөр /2022.05.05/ мэдээлэл хийлээ.
"Squid game" киноны жүжигчин Анупам Трипапти "Төслийн талаар хэлэхэд нь хүндэтгэж хүлээж авсан. Ямар нэгэн байдлаар энэ төсөлд хувь нэмэр болж, өөрийн биеэр ирж хандивын үйл ажиллагааг олон хүнд таниулахад тусалж чадаж байгаа бол миний зорилго биелж байна гэсэн үг. Яаралтай хагалгаанд орох гэж байгаа хүүхдүүдэд туслах гэж байгаа гэдэг утгаараа ач холбогдол өгч байгаа. Аль болох олон хүүхдийн амь насыг хамгаалах нь бидний зорилго. Нэг ч гэсэн хүүхдэд илүү их хандив цугларвал энд байгаа зорилго маань биелж байна гэсэн үг. Монгол Улсад анх удаа ирж байна. Хандивын үйл ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэж байна" гэв.