Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Т.Доржханд Төв талбайд жагсаж амьдралын чанараа дээшлүүлэхийг уриаллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын гишүүн Т.Доржханд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ тухайгаа "Амьдралын чанараа дээшлүүлье" тайван жагсаалыг энэ сарын 5-ны өдрийн 12.00 цагт Төв талбай дээр зохион байгуулна. Хөдөлмөрийн үндэсний намаа парламентад би ганцаараа төлөөлдөг ч гэсэн тогтолцоонд өөрчлөлт оруулъя, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье, парламентын нэр хүндийг дээшлүүлье гэж хоёр жил хичээж ажиллалаа. Гэтэл өөрчлөлт гарсангүй, гарахгүй юм байна. Тиймээс УИХ-ын танхим дотроос биш, төв талбай дээр жагсахыг залуучууддаа уриалмаар байна. Өөрсдөө өөрчил, эсвэл тар гэдэг уриалгатай тайван жагсаалыг зохион байгуулна. Бид юуг өөрчлөхийг зорьж байна вэ гэхээр төрийн данхайсан тогтолцоог өөрчилмөөр байна. Үүний тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тэгж байж сонгууль шударга явагдана" хэмээлээ.

Т.Доржханд: Хөгжлийн банкны хулгайчдыг “шударга” С.Ганбаатар гишүүн олон удаа хамгаалсан
Т.Доржханд: Хөгжлийн банкны хулгайчдыг “шударга” С.Ганбаатар гишүүн олон удаа хамгаалсан
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна