Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Хөгжлийн банкны хулгайчдыг “шударга” С.Ганбаатар гишүүн олон удаа хамгаалсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 3 секунд

"Талбай дээр гарч жагсан амьдралын чанараа дээшлүүлье" гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр “Энэ сарын 5-ны өдрийн 12.00 цагт төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулна. Хөдөлмөрийн үндэсний намаа парламентад би ганцаараа төлөөлдөг ч гэсэн тогтолцоонд өөрчлөлт оруулъя, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье, парламентын нэр хүндийг дээшлүүлье гэж хоёр жил хичээж ажиллалаа. Гэтэл өөрчлөлт гарсангүй, гарахгүй юм байна. Тиймээс УИХ-ын танхим дотроос биш, төв талбай дээр жагсахыг залуучууддаа уриалмаар байна. Өөрсдөө өөрчил, эсвэл тар гэдэг уриалгатай тайван жагсаалыг зохион байгуулна. Бид юуг өөрчлөхийг зорьж байна вэ гэхээр төрийн данхайсан тогтолцоог өөрчилмөөр байна. Үүний тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тэгж байж сонгууль шударга явагдана.

Хоёрдугаарт, ОХУ болон Украин улс дайтаж байна. Дайн хэдий хэр хугацаанд үргэлжлэхийг хэн ч таашгүй. Гэтэл бидний аюулгүй байдал хангагдаж байна уу. Нийтээрээ Улаанбаатар хотдоо бөөндөө бөөгнөрч суугаад байх уу. Дулааны станц нь гал алдахад л нийтээрээ хөлдөж үхнэ. Тиймээс үүнийг өөрчилж Үндсэн хуульдаа тусгаж өгмөөр байна. Нэг үгээр хэлбэл, Эрдэнэт, Дархан хотыг түшиглэсэн аж үйлдвэрийн кластер хийх боломж бидэнд бүрэн бий. Үүнийг одоо хийе л даа. Замын-Үүдийг түшиглэсэн худалдааны хот байгуулъя. Хархориныг түшиглэсэн тээвэр ложистикийн хот байгуулъя. Цаашлаад Багануур, Багахангай руу оюутнуудаа гаргая гээд ярьсан. Хаана байна. Энийг хиймээр байна. Монгол Улс 330 сумтай. Гэтэл дүүргийн хороодын тоог нэмлээ. Хэнд ашигтай гээч, улстөрчдөд.

Хороо нэмнэ гэдэг нь үргүй зардал нэмэгдэнэ. Дээр нь сонгуульд ашигтай. Төсөв хэмнэнэ гээд сүржигнэсэн. Гэтэл хэмнэхгүй хэвээр нь баталчихлаа. Тиймээс Сүхбаатарын талбай дээр гарч суулт хийнэ, жагсана. Зорилгоо биелүүлтэл шүү. Хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй. Юутай, залуустаа хандаж уриалсаар байна. Би өөрөө сууна, гар утсаараа лайв хийнэ. Тэгж байж Үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтийг хийнэ. Тэгэхгүй бол залуус нь ирээдүйдээ итгэх итгэлгүй боллоо, ажилгүй орлогогүй боллоо. Энэ үгийг би зүрхнээсээ хэлсэн шүү. Дэлхийн иргэний бид бэлдэх ёстой болохоос модоо барьсан гуйлагчин бэлдэх учиргүй. Ийм залуустай хамт амьдармаагүй байна.

Манай ангийн нөхөд Хөгжлийн банкны хулгайчдаа хамгаалж, түдгэлзүүлэхгүй авч үлдлээ. Энэ шударга ёс юм уу. Бид хулгайтай тэмцэх ёстой биз дээ. Хулгайлсан бол хулгайч гэдгийг нь хэлэх ёстой. УИХ-ын Б.Энхбаярын энэ үгтэй 100 хувь санал нийлнэ. Гэтэл УИХ-ын гишүүд нь хулгай хийснийг ярих гэтэл хаалттай хуралдана гэж хамгаалсан. Ингэх ямар хэрэг байна аа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар хулгайчдыг хамгийн их өмөөрч үг хэлсэн байна. Яагаад гэвэл, өөрөө Хөгжлийн банкны зээлтэй холбоотой юм байна. Гэтэл ард түмэн түүнийг шударга гэж өргөмжилдөг байх аа. Тэгвэл тэр шударга нь хаана байна вэ. Мөн Н.Алтанхуяг гишүүн хамгийн их сандарч тэвдсэн. Худлаа гэвэл, нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг ярьсан хаалттай хуралдааны протокол дээр бичигдсэн байгаа шүү" гэлээ.

Н.Учрал: Караоке, зочид буудал, хувцас солих өрөөнд камер байрлуулахыг хориглосон
Н.Учрал: Караоке, зочид буудал, хувцас солих өрөөнд камер байрлуулахыг хориглосон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.