Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: Улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс тодрууллаа.

-Таныг ямар үндэслэлээр буруутгаж байгааг мэдэв үү?

-ААН-үүдэд давуу байдал бий болгож, улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбум төгрөгөөс 16 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ хугацаанд 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн. Анх зээл авахад барьцаалсан барьцаа хөрөнгө нь ч хэвээрээ байна. Яг ямар хохирол учруулсаныг мэдэхгүй байна.

-Зээлийг та гаргасан уу гэдэг асуултыг дахин асууя?

-Хөгжлийн банк ч, арилжааны банк ч тэр Гүйцэтгэх захирал нь дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдах хорооны 8 гишүүн хамтарч шийдвэр гаргана. Тэр шийдвэрийг үндэслэж ТУЗ-ийн 9 гишүүн шийднэ. Нийтдээ 17 хүн шийднэ.

-Улстөрийн өөр ямар нэг шалтгаан байгаа гэж хардаж байна уу?

-Миний харж байгаагаар улстөрийн ямар нэг шалтгаан байхгүй.

“Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгасан“
“Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгасан“
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.