Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэ үеэр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулж буй ял шийтгэлийн бодлогыг чангатгаж оруулж ирж байгаа. Тухайлбал, хэргийн хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, Эрүүгийн хуулийн 22.1 заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахааргүйгээр өөрчлөлтийг оруулж ирсэн. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг нэмэлт өөрчлөлтөөр хасч байгаа. Тодорхой албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгт шалгуулалгүй явдаг халдашгүй эрхтэй албан тушаалууд байдаг. Эрүүгийн хууль хүн бүрт тэгш үйлчилдэг зарчмын үүднээс хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Авлига албан тушаалын хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгасан" гэв.
“Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгасан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.