Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Төрийн өмчийн газрууд “хурган“ дарга нараар дүүрсэн байна, зоригтой цомхотгох хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Төрийн данхайсан бүтцийг цомхотгох шаардлагатай ингэхдээ цомхотгох газраа зөв онохгүй бол төрийн албыг үнэ цэнэгүй болгох вий. Төрийн алба бол асар их ачаалалтай байдаг. Төрийн данхайсан бүтэц нэрийн дор ажлаа гүйцэтгэж байгаа ажилчдын цалин хөлсийг хасаж, төрийн албанд ажиллах энергийг нь барж болохгүй гэсэн байр суурьтай байна. Бүтэц бус данхайсан толгой буюу дарга нарыг нь цомхотгож түүнээ гарсан хэмнэсэн зардлаа сайн ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажиллах орчныг шийдэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Судалгаануудаас харахад төрийн өмчит үйлчилгээний газрууд, агентлагууд хурган дарга нараар дүүрчихсэн харагдаж байна. Эдгээр албан тушаалтнуудыг зоригтойхон цомхотгох нь төсвийн тодотголын гол цөм нь гэж харж байна" гэв.

Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ
Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ
 
С.Баяр: Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна. ЗГ огцорвол  хоёрдугаар сарын 14-нд  хоёр тал гарын үсэг зурах естой  Гашуунсухайт төмөр зам холболтын гэрээ хойшлох уу