Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.04.26/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч түүний өмгөөлөгч н.Мөнхсайхан нь Э.Одбаяр нарын давж заалдах шатны шүүх оролцохоор болсон тул шүүх хурлын товыг тавдугаар сарын 09-ний өглөө 09:00 цаг болгож хойшлуулжээ.
Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан байсан юм.