Авто замын хашлагын асуудалтай холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос шаардлага хангахгүй зураг төслөөр хийгдсэн дугуйн замуудын талаар тодруулахад "Зарим дугуйн замуудад алдаа байсан. Эдгээрт энэ өвөл зураг төсөлд нь тодорхой өөрчлөлтүүд орж, газар дээр нь ажилласан. Зураг төслийг нь зохиосон байгууллагуудад алдаа оноог нь засаж сайжруулаад явж байна" гэлээ.
“Алдаатай хийгдсэн дугуйн замуудын зураг төсөлд өөрчлөлт оруулж, газар дээр нь ажилласан“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.