Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Төсвийн тодотгол ч хуулийн дагуу явагдах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ардчилсан намын бүлэг хуралдаж, дууслаа. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгөв. Тэрбээр "Төсвийн тодотгол, төрийн хяналтын тухай хуулийн талаар хэлэлцлээ. 2022 оны төсөв бараг гуравдахь удаагаа орж ирж байна. Төсвийн асуудалд АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. "Нүүрсний хэмжээ тооцоог их тавьсан байна. 38 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Үүнийгээ хийж чадах уу" гэх асуудлыг хэлээд байхад энэ чигээрээ зүтгээд байсан. Гэтэл өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Энэ маягаараа төсөв хэдэн удаа орж ирэхийг хэлж мэдэхгүй байна. Гол нь бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Хуулиараа төсөв тодотгох хэд хэдэн заалт бий. Гэтэл энэ удаагийн төсвийн тодотгол энэ заалтуудын алинд ч хамрагдахгүй байна" гэлээ.

ШУУД: АН-ын бүлэг мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын бүлэг мэдээлэл хийж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.