Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сараас байгууллагууд хурууны хээ уншигч төхөөрөмжөө халж, өмнөх датаг устгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд
Гэрэл зүргийг mpa.mn

Ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ААН, байгууллагууд хурууны хээ ашиглан иргэдийн мэдээлэл авах, ажилчдын ажлын цагийг бүртгэхгүй байхыг тусгасан.

Өнгөрсөн хугацаанд 450 сая гаруй удаа төрийн байгууллага, хувийн хэвшил иргэдийн мэдээллийг хоорондоо дамжуулжээ. Харин ирэх сараас эхлэн хувь хүний хурууны хээ, нүүр царай, нүдний солонгон бүрхэвч, алхаа гишгээ, дуу хоолой зэрэг мэдээллийг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр авч ашиглавал хуулийн хариуцлага хүлээх юм.

Мөн энэ хүрээнд хурууны хээ болон царай таниулж ажлын цаг бүртгэдэг ААН, байгууллагууд өмнөх дата мэдээллийг устгаж, төхөөрөмжөө халах шаардлагатай.

Хөдөлмөрийн зах зээлд барилга угсралтын мужаан хамгийн их эрэлттэй байна
Хөдөлмөрийн зах зээлд барилга угсралтын мужаан хамгийн их эрэлттэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд