ХНХЯ-аас 2021 онд гаргасан “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны дүнгээс үзэхэд 2022 онд эрэлт ихтэй 520 ажил, мэргэжил бүртгэгджээ. Үүнээс хөдөлмөрийн зах зээл дээр техникийн болон нарийн мэргэжлийн боловсрол шаардах барилга угсралтын мужаан болон автын механикч зэрэг мэргэжлүүд хамгийн их эрэлттэй байна.
Мөн тус судалгаанд үйлдвэрлэл, аж ахуйн, барилгын туслах ажилтан, том оврын ачааны тэрэгний жолооч зэрэг ажлууд хамгийн эрэлт ихтэй байна. Мөн даатгал, өгөгдлийн шинжээчийн ажлын байрны эрэлт 1945 байгаа бол тус мэргэжлээр дээд боловсрол эзэмшин төгсөж байгаа хүний тоо 167 байна.