Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” болзолт уралдааныг 11 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаан нь үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлдэгээрээ онцлогтой.
"Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага- 2021" шагнал гардуулах ёслолд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, ХАБЭА-н үндэсний хорооны дарга С.Зулпхар нар оролцсон.
Энэ жилийн уралдааны Эрчим хүчний салбарын шилдгээр:
- "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" Төрийн өмчит хувьцаат компани
- Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ Зүүн хараа салбар шалгарлаа.
Төрийн болон үйлчилгээний салбарын шилдгээр:
- Нийслэлийн Баянгол дүүргийн 38-р дугаар сургууль
- Гэмтэл согог судлалын үндэсний төв
- Орхон аймгийн 4-р цэцэрлэг
- Радио телевизийн Үндэсний сүлжээ тус тус шалгарсан бол,
Барилгын салбарын шилдгээр:
- Улаанбаатар БҮК хувьцаат компани
- Таванбогд проперти ХХК
- Уул, уурхай олборлолтын салбарын шилдгээр:
- Ачит ихт ХХК
- Хүрэн толгой коал майнинг ХХК шалгарч шагналаа хүлээн авлаа.
Харин Зам тээврийн салбарын шилдгээр:
- Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар татах хэсэг
- Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Толгойт өртөө
- Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын шилдгээр:
- Милко ХХК
- Сүү ХХК тус бүр шалгарлаа.