Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот хоорондын тээвэрчид: Хөл хорионы үед үүссэн алдагдлыг төрөөс нөхөж олгохыг шаардаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монголын хот хооронд тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын авто тээврийн мэргэжлийн холбоо, жолооч тээвэрчдийн төлөөллүүд хамтран мэдээлэл хийж байна.

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү: 2020 онд Засгийн газрын 178 дугаар тогтоол гарч хөл хорио тогтоосон. Тухайн үед хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод төвлөрсөн 110 мянга гаруй иргэдийг Шадар сайдын 146 дугаар тушаалаар орон нутагт нь хүргэх зорилгоор нэг удаа хэрэглэх дайчилгааны тээврийн журам гарсан. Энэ хүрээнд нийтдээ 59 ААН-ийн 700 гаруй том оврын тээврийн хэрэгсэл оролцож 2020 оны 12 дугаар сарын 1-18-ныг хүртэл хот, хөдөө төвлөрсөн 100 гаруй мянган иргэнийг тээвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан суудал дүүргэлтийг хагас дүүргэж хамгийн ихдээ 37 зорчигчийг тээвэрлэж байсан.

Энэ ажлыг ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ гэсэн төрийн байгууллагууд удирдаж зохион байгуулсан.

Иргэдийн тээвэрлэх явцад хүндрэл гарсан. Тодруулбал, орон нутгаас УБ хот руу зорчих зорчигч байхгүй, харин УБ хотоос орон нутаг руу тодорхой хязгаарлалтай тээвэрлэлт хийсэн. Орон нутгаас хоосон ирсэн тээврийн хэрэглэлүүдийн шатахууны алдагдлыг төрөөс нөхөн олгож өгөхийг тухайн үед тээвэрлэлтийн явц дундаас эхлэн хэлсэн. Нийтдээ 65 мянга гаруй иргэн, 3600 гаруй оюутныг тээвэрлэсэн. Энэ тээвэрлэлт нь тодорхой цагийн хуваарь, гэрээгүйгээр зөвхөн журмаар зохион байгуулагдсан тусгай үүргийн тээвэрлэлт юм. Энэ тээвэрлэлтээс шалтгаалан дээрх 59 ААН-үүд 1.2 тэрбум төгрөгийн шатахууны алдагдалд орсон. Энэ алдагдлыг төрөөс нөхөж олгохыг шаардаж байна.

Мөн энэ асуудалтай холбогдуулан хот хоорондын тээвэрт хүндрэл гараад байна.

ЭМЯ: 29 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 29 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.