Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Хүүхдээ хүчирхийлсэн эцэг, эхэд хүүхдийнх нь мөнгийг ОЛГОХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Хүүхдээ хүчирхийлсэн эцэг, эхийн данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүй гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ. Тэрбээр "Хүүхдээ хүчирхийлсэн эцэг, эхийн данс руу хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүй, хүүхдийн хадгаламжийн данс руу шилжүүлэх эсвэл асран халамжилж буй /эмээ, өвөө, ах эгч/ рүү нь шилжүүлэх зохицуулалтыг Хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулан ажиллаж, олон кейсийг амжилттай шийдвэрлэн ажиллаж байна.

Мөн Хүүхдийн мөнгийг барьцаалан зээл олгох, эсвэл зээлд суутган авахыг хориглосон. Жишээ нь,

5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:

5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;

5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;

5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.

5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно" гэлээ.

Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргана
Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн гаргана
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.