Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 30 орчим хувьд тойргийн бус хүүхдүүд авдаг тогтолцоо байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ чиглэлд төр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлд байгаа төрийн өмчийн 40 орчим сургуульд тойргийн бус хүүхдүүдийн 60-70 орчим хувь нь суралцдаг. Нийслэлийн төвийн авто замын ачааллын гол шалтгаан болдог. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 30 орчим хувьд тойргийн бус хүүхдүүд авдаг тогтолцоо өнөөдөр байгаа.

Тэгэхээр ирэх 9 дүгээр сарын 1-нээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол хамран сургах тойрогтоо сурч чадахгүй байгаа 57 байршил буюу нийслэлийн 17 цэцэрлэггүй хорооны асуудал байгаа юм. Бид ирэх хичээлийн жил эхлэхэд ямар ч байсан хамран сургах тойрог дээрээ цэцэрлэгт орж чадахгүй байгаа хүүхдүүд дээрээ түлхүү анхаарна.

Зарим хороод дээр 2900 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэй мөртлөө дөнгөж 400 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаад бусад нь цэцэрлэгт орж чаддаггүй. Ийм учраас тухайн төрийн өмчийн цэцэрлэггүй 57 байршил дээр хувийн хэвшилтэй хамтарч, хувьсах зардал болон хоолны зардлууд дээр хамтарч ажиллана.

Энэ бол зөвхөн энэ яригдаж байгаа 57 байршил дээр хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ шүү. Тэгэхгүй бол бүх хувийн цэцэрлэгтэй нийтээр нь хамтарч ажиллах юм шиг буруу ойлголт гарч магадгүй. Бид цэцэрлэг хүрэлцээтэй байршил дээр ийм бодлого явуулахгүй. Цэцэрлэгт орох сугалаа бол 2-3 насны хүүхдүүд дээр илүү их яригдаж байгаа учраас эхний ээлжинд энэ зорилтот бүлэгт анхаарал хандуулж ажиллана" гэв.

С.Чинзориг: ТҮ 1-3-аар цалинждаг ажиллагсдыг хувьд шилжүүлэхээ больж, цалинг үе шаттай НЭМНЭ
С.Чинзориг: ТҮ 1-3-аар цалинждаг ажиллагсдыг хувьд шилжүүлэхээ больж, цалинг үе шаттай НЭМНЭ
 
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын ажил гацаагүй бол 232 сая тонн нүүрс экспортолж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан
Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын ажил гацаагүй бол 232 сая тонн нүүрс экспортолж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.