Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар аймгууд түймрийн нэн аюултай түвшинд байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 35 секунд

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 4 дүгээр сарын байдлаар Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудад түймрийн нэн аюултай, Дорнод, Төв, Хөвсгөл аймгийн Тариалан, Рашаант сум, Архангай аймгийн Түвшрүүлэх, Эрдэнэмандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт зэрэг сумдын нутгаар түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд, Завхан, Увс аймагт түймрийн аюул дунд зэрэг байна.

Иймд:

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Боаогийн чуулга уулзалтад цахимаар оролцжээ
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.