АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл шүүхээс түүнийг цагдан хорих эсэх шүүх хурлыг өнөөдөр 09.00 цагаас товлоод байгаа юм.
АТГ-аас Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих болсон үндэслэлээ "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан гэмт хэрэгт үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт илэрсэн учир түүнийг цагдан хорих саналаа мөрдөн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлсэн" хэмээн тайлбарласан билээ.
Сануулахад, Энэ сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авсан. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байдаг.
Мөн тайлбар мэдүүлэг авахтай зэрэгцэн Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураан авсан юм.