Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсаалын үеэр иргэнийг өшиглөсөн цагдаагийн алба хаагчийн материалыг АТГ-д шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 52 секунд

No description available.Энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа, материалын үнийн өсөлтийг эсэргүүцэж, “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Жагсаалыг албадан тараах үеэр цагдаагийн алба хаагч жагсаалд оролцож буй иргэнийг өшиглөж буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.

Дээрх үйлдлийг гаргасан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадоржийг нь ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу дотоод хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, материалыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлжээ.

ЗГ: Эрчим хүчний үнэ тариф, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна
ЗГ: Эрчим хүчний үнэ тариф, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.