Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: АНУ-ын лабораторийг Монголд байгуулна гэсэн худал мэдээлэл яагаад гарсныг нягталж, ҮАБЗ-д танилцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 39 секунд

АНУ-ын лабораторийг Монголд байгуулах гэж буй талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-АНУ-д лаборатори байгуулна гэх мэдээлэл цацагдлаа. Үүнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Монгол Улсын баримталдаг байр, хууль дүрэм тогтоомжид АНУ-ын лаборатори байгуулах төлөвлөгөө, зорилт байхгүй. Ярьсан улс орон байхгүй. Яриа хэлэлцээр огт хийгдээгүй. Дэлхийн гиополитекийн нөхцөл байдал маш хүнд байгаа. Хардах эрх хэнд ч бий. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, зарим төрлийн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа улс орнуудад идэвхжсэн. Монгол Улсын гадаад харилцаа маш нээлттэй. Энхийг баримталж ажилладаг. Хүмүүсийн хардлагыг төрүүлэхүйц ямар ажиллагаа явагдсан эсэхийг нягталсан. Улмаар холбогдох байгууллагууд нь мэдээллээ чамбайруулж ҮБАЗ-д нэгтгээд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулах, сонсгол хийх үүрэг даалгаврыг Монгол Улсын Ерөнхийлөгч өгсөн. Бүлгийн хуралд ч танилцуулсан.

-Ийм ташаа мэдээлэл гарсан шалтгаан юу вэ?

-Орос, Украины дайнаас улбаалж, хэвлэлийн дайн маш эрчимтэй явагдаж байна. Хардалтууд бий болж байна. Улс орон бүр өөрийн эрх ашигтай. Улстөрийн дотоод байдлыг үймүүлэх, буруу зөрүү ойлголтыг төрүүлэх ойлголтыг хувь хүн ч, улстөр судлаачид ч хийж болдог. Үүнийг нь шүүрч аваад хардах эрх бий. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө маш нээлттэй. Бүх мэдээлэл ил тод. Үүнийг нь ашиглах, уур амьсгалыг өөрчлөх, найрсаг харилцаатай хоёр хөрштэй хагалан бутаргах санаархал явж байхыг үгүйсгэхгүй. Тагнуулын байгууллага зохих арга хэмжээг авч, шалгаж байгаа болов уу. Энэ яриад байгаа лаборатори нь зүгээр ч нэг лаборатори биш. Био зэвсгийн зориулалтаар АНУ Украинаас манай улсад лабораторио нүүлгэж авчирч ажиллана гэх хардлага байсан. Түүнд бид няцаалт өгч байгаа. Бусдаар бол улс орон янз бүрийн чиглэлийн, судалгаа хийх лабораторийн тоног төхөөрөмж хандиваар авах, төсөл хөтөлбөрийн хүрээнд тест хийх лаборатори хийхээр авсан тохиолдол бий.

-Уг мэдээллийг гаргаж тавьсан ОХУ-ын хэвлэл рүү хандсан уу. Залруулга гаргуулах уу?

-Нэг мэдээлэл сонин дээр гарангуут бүхэл бүтэн улсын Гадаад харилцааны яам хөөцөлдөөд залруулга хийгээд яваад байхаасаа илүү дотооддоо энэ мэдээллээ нягталж, чамбайруулна. Мөн ямар үндэслэлтэй, ямар эх сурвалжтай вэ гэдгийг зохих журмын дагуу судлах ёстой. Энэ мэдээллийг анх гаргаж тавьсан хүн нь эрдэмтэн хүн.

-Энэ асуудлаар албаны шугамаар манайд хандаж, энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулсан зүйл байгаа юу?

-Гадаад харилцааны яам блансаа хангаж ажиллаж байгаа. Асуудал үүсэх бүрт Гадаад харилцааны яам дипломат шугамаар мэдээлэл солилцоод тайлбар мэдээллээ өгөөд ажиллаж байгаа. Гуравдагч хөршүүддээ хүртэл анхаарал хандуулж ажиллаж байгаа. Бүх зүйл хэвийн явж байгаа.

АНУ Монголд биологийн лаборатори байгуулах мэдээллийг нягталж, ҮАБЗ-д танилцуулахыг үүрэгджээ
АНУ Монголд биологийн лаборатори байгуулах мэдээллийг нягталж, ҮАБЗ-д танилцуулахыг үүрэгджээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.