НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын алба хаагчид гурван бүлэг 10 этгээдийн нийт 25 тээврийн хэрэгсэл хулгайлсан үйлдлийг илрүүлжээ. Энэ талаар НЦУГ-ын мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баасанжаргал "Эл гэмт хэргийг 14-18 насны оршин суух тодорхой хаяггүй бүлэг этгээдүүд тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулах замаар хулгайлж, шөнийн цагаар унаж яваад шатахуун дууссан газарт нь орхин явдаг нөхцөл байдал тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын газар байршуулах, гэрэлтүүлэггүй хараа хяналтгүй газар байршуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна" гэв.
Ташрамд дурьдахад, энэ оны нэгдүгээр улиралд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг нийт 67 бүртгэгдсэнээс 60 тээврийн хэрэгслийг олж тогтоожээ.