Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Үнэ тогтворжуулах хууль батлагдсанаар иргэдийн амьдралд шууд нөлөөлнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 8 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Уг шийдвэрийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарж унших боломжтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ гэж үзэж байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг он дуустал тэглэх саналыг УИХ-д оруулахаар тогтсон. Дотоодын компаниудыг дэмжих замаар, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний барааны татварыг тэгэлснээр үнийг барих боломжтой. Цаашид биднээс үл хамааран олон улсад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд Засгийн газар урьдчилан сэргийлэх туйлын хүндрэлтэй.

Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээн мэдээлсэн.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Хууль гарснаар иргэдийн амьдралд шууд нөлөөлнө. Мах, гурил бол үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлдөг хоёр бүтээгдэхүүн. Нефть, гурил, махын үнийг зохицуулах хууль батлагдсан.

Иргэдийн хамгийн их хэрэглэдэг бүтээгдэхүүн бол цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос. Эдгээр бүтээгдэхүүнийг гурвууланг нь импортоор авч байгаа. Тиймээс Засгийн газраас хамгийн том дэмжлэг үзүүлж чадах зүйл нь гаалийн татварыг тэглэх. Бид гадаад үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй. Үнийн өсөлтийг аль болох тогтвортой түвшинд байлгах, нөөцийг тээвэр ложистикийн хувьд хүндрэлгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг бүхэн эхээр нь энд дарж уншина уу.

“Зарим төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх шийдвэрийг гаргаснаар 2.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ“
“Зарим төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх шийдвэрийг гаргаснаар 2.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ“
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.