Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Зарим төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх шийдвэрийг гаргаснаар 2.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэмнэлтийн талаар хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Ерөнхий сайд танилцуулсан. Энэ үеэр төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг хуулиар зохицуулах ба нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх шийдвэрийг гаргасан. Тэгвэл эл шийдвэр гарснаар хэр хэмжээний төсөв хэмнэх талаар Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн дүрэмт хувцсанд зориулан жилд 3 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвлөдөг. Энэхүү шийдвэр гарснаар одоо зарцуулдаагүй байгаа 2.5 тэрбум төгрөг танагдана гэсэн үг" гэв.

ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
 
ХӨСҮТ: Өнөөдрөөс Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүллээ
ХӨСҮТ: Өнөөдрөөс Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.