Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүн Б.Мөнхцэлмэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газар хэрэглээгээ танаж, жийп машинаас татгалзаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ илүү бодитой хэмнэлт хиймээр байна. Жишээ нь, авто замын түгжрэл анхаармаар байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тамгын газрыг Их тэнгэрийн ам руу нүүлгэхэд түгжрэл багасах боломжтой. Жийп машинаа цөөллөө гээд жирийн иргэдийн амьдрал сайжрахгүй. Дарга нарын хулгай зогсохгүй шүү. Тэгэхээр Засгийн газар илүү бодит ажил хийх хэрэгтэй байна.
Монголбанк гэхэд л гурван дэд ерөнхийлөгчтэй. Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой. Мөн 16 дэд сайд бий. Эдгээр албан тушаалтнуудыг цомхотговол тэр тоогоор машины тоо цөөрч, шатахууны зардал буурна. Хууль зүй, дотоод хэргийн яам 6.8 тэрбум төгрөгөөр нисдэг тэрэг авах гэж байна. Энэ үрэлгэн зардлыг бууруулах хэрэгтэй" хэмээлээ.