Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Х.Баттулга АН-ын даргаар бүртгүүлэх материалаа УДШ-д хүргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд
Гэрэл зургийг mpa.mn

АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.04.13/ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүлээлгэн өглөө. Эргэн сануулахад, АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэрээ дэвшүүлсэн ч Улсын дээд шүүхээс С.Эрдэнэ талын АН-ыг албан ёсоор бүртгэснээс болж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсан.

Гэвч сонгууль болохоос хоёрхон хоногийн өмнө нэрээ татсан нь сонгуулийн санал хураалтад нөлөөлөхгүй хэмээн сунгаа хэвийн үргэлжилж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байдаг. Мөн түүнийг батламжлах хурал энэ сарын 7-ны өдөр болж, түүнд АН-ын тамга тэмдэгийг гардуулсан юм.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn

ТӨБЗГ: Төр, хувь хамаагүй, бүгд Хөгжлийн банкны зээлээ төлөх ёстой
ТӨБЗГ: Төр, хувь хамаагүй, бүгд Хөгжлийн банкны зээлээ төлөх ёстой
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.