Хөгжлийн банкны чанаргүй зээлийн дийлэнх хувийг төрийн өмчит компаниуд эзэлдэг. Тодруулбал, Төрийн өмчит компанийн 752 тэрбум гаруй төгрөгийн өр байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлээс тодрууллаа.
Тэрбээр "Зээл авсан бол зээлээ төлөх ёстой. Төрийнх байна уу, хувийнх байна уу хамаагүй. Ялгамжтай хандах ёстой. Төрийн өмчит компаниудын зээлийг төлүүлнэ. Үйл ажиллагааных нь орлогоос төлүүлэх арга хэмжээ авна. Жишээ нь, Хөтөлийн цемент шохойны хувьчлалыг төр буцаагаад авсан. Удирдлагыг нь томилоод ажиллаж байна. Бидний мэдэхгүй маш олон санхүүгийн зөрчил илэрч байна. Тонн нь 167 мянган төгрөгөөр зарагдаж байсан цементийг 10 хувиар бууруулж, 2-3хан газар зарж байсан байна.
Цаашдаа өр төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ" гэлээ.