Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусын жагсаалаас үүдэж, төр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэхээр болсон. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтнууд том оврын автомашин хотод унахгүй гэсэн юм. Ингэснээр 1.4 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэх тооцоолол гарсан байна.
Тэгвэл төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын (техникийн үзлэгт хамрагдсан) автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна.
Үүний 1767 (17.9%) нь жижиг тэрэг, 1364 (13.8%) нь том оврын, 664 (6.7%) нь дунд оврын автомашин байна гэж Үндэсний статискийн хорооноос мэдээллээ.