Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км автозам товлосон хугацаандаа бүрэн ашиглалтад оролгүй дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Монгол Улсын Засгийн газар 2018 оны 284 дүгээр тогтоолоор дөрвөн эгнээ бүхий замыг өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргаж, замын ажлыг 2019 оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд 2020 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч өнөөдрийг ашиглалтад ороогүй байгаагаас болж иргэд, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа.
Гэтэл уг асуудлыг яаралтай ашиглалтад оруулах учиртай Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Дарханы замын асуудлаар zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа "Үйлийн лай гэдэг нь энэ байхдаа. Ийм зүйлтэй зууралдана гэдэг нь" хэмээсэн нь олон нийтийн бухимдлыг хүргэж байна.