Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэргийг сурталчилсан “Эхлэл брэнд“-ийнхнийг ЭЦА-наас шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

"Эхлэл брэнд"-ийнхэн цахим хуудаснаа "Эхлэл плаза"-гийн танилцуулга LIVE бичлэгний үеэр Эхлэл брэнд халдлагад өртлөө. Дотоод тохижилт болон ажилчдын сэтгэл зүйн цочирдлын улмаас азтан шалгаруулах LIVE-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Нийт хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье" гэх бичлэг цацсан.

Удалгүй "Ehlel Plaza-гаар танилцах LIVE бичлэг нь шинэ бүтээгдэхүүн болох NEXUS утасгүй чихэвчийн идэвхжүүлэх маркетингийн үйл ажиллагаа байсан бөгөөд тухайн бүтээгдэхүүний танилцуулга бичлэгнүүд шат дараатай орох болно.

Хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье.

Тун удахгүй шинэхэн бүтээгдэхүүнтэйгээ уулзацгаая" гэх тайлбарыг гаргажээ. Гэвч энэ нь залуус буруу үлгэр дуурайлал, гэмт хэргийг сурталчилсан үйлдэл боллоо хэмээн иргэд шүүмжилж байна. Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Эхлэл брэнд"-ийнхэний үйлдлийг ЭЦА-наас шалгаж байна. Зөрчлийн хэргээр шалгаж байна. Нэг сая төгрөгөөр торгуулах хуулийн зохицуулалттай" гэв.

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс явж эхэлнэ
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс явж эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд